Улаанбаатарт 19 хэм дулаан
Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл баруун болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 9 дүгээр сарын 20-ноос 2014 оны 9 дүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 20-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар, 22-нд говь, зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулаараа цас орно. Салхи 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, талын нутгаар 18-20 метр, 22-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.