Энх тайвны галт бамбарыг Хан-Уул дүүргийнхэн хүлээн авлаа

2014 оны 9 сарын 18

Улс орнуудын эв найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой галт бамбарт буухиа гүйлтэнд оролцогчдыг 09 дүгээр сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Д.Азжаргал, Биеийн тамир, спорт хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ  болон  “Аварга” дээд сургуулийн тамирчин  сурагчид, дүүргийн БТСХ, Соёлын төв ордоны ажилтан, албан хаагчид хүлээн авлаа. “Үйлдвэрчний Соёлын Төв Ордоноос-Эрх чөлөөний талбай “ маршрутын дагуу Баянгол дүүргийн иргэдээс  “Галт бамбар”-ыг хүлээн авч Чингэлтэй дүүргийнхэнд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Дашрамд сонирхуулахад 2014 оны Ази Номхон далайн бүсийн Энх Тайвны гүйлтэнд азийн томоохон 13 орон нэгдэн орсон бөгөөд Монгол улс энэхүү бүсийн гүйлтэнд 3 дахь удаагаа нэгдэн орж байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8946
0 эможи
keyboard_arrow_up