Зүрх сэтгэлээ хүүхдэд зориулна анхдугаар чуулган боллоо

2014 оны 9 сарын 18

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Сорил, оношлогоо, сургалт, судалгаа, арга зүйн зөвлөл” багш, удирдах ажилтнуудын“ Зүрх сэтгэлээ хүүхдэд зориулна” анхдугаар чуулганаа зохион байгууллаа.

 Чуулганд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр,Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Нармандах, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн болон албаны бусад зочид, СОССАЗЗ-ийн гишүүд, ЕБС-ийн багш, удирдах ажилтнууд, арга зүйчид төлөөлөл оролцов.

 Уг зөвлөл нь дүүргийн Засаг даргатай хамтран Боловсролын чиглэлээр 55 ажил төлөвлөн хэрэгжүүлж ирсэн бөгөөд 260 сая төгрөгний үнэ бүхий Австри Улсад үйлдвэрлэгдсэн “UNIMAT” эрэгтэй сурагчдын технологийн хичээлийн орчин үеийн тоног төхөөрөмжийг дүүргийн төрийн өмчийн сургуулиудад нийлүүлж, Хүүхэд нэг бүрт хаягласан “Авъяас” хөтөлбөрийг орчинд нь бодитой хэрэгжүүлэх зорилгоор сургууль цэцэрлэгүүдэд ном, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, хөгжмийн зэмсэгээр хангаж, багш, эцэг, эх сурагчийн холбоог уялдуулах, хөгжүүлэх хүрээнд олон талын сургалт, бодит ажлууд зохион байгуулж ирсэн.

Тус зөвлөл 2013 онд байгуулагдаж гурван ч удаа тайлангийн хурлаа хийж, Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн боловсролын салбарын онцлог, эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан хүүхэд бүрийг хөгжүүлэх технологи, хөгжил, төлөвшлийн үр дүн, ахицыг тооцох аргачлалыг олон нийтэд хүртээл болгох зорилготойгоор ийнхүү “Зүрх сэтгэлээ хүүхдэд зориулна” анхдугаар чуулганаа зохион байгуулж байна.        

Чуулганаар “Хүүхэд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааны менежмент”, “Хүүхдэд сэтгэл зүйн оношлогоо хийх аргачлал”, “Хүүхдийн хөгжил төлөвшил тодорхойлох аргачлал”, “Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд эцэг эхийн оролцоо” гэсэн сэдвийн хүрээнд харилцан туршлага солилцож БШУЯ-наас дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд санаачлан зохион байгуулсан шинэлэг ажлуудаа танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал бодлоо солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8932
0 эможи
keyboard_arrow_up