Хөнгөлөлттэй үнээр зуух авах өрхийн бүртгэл ирэх долоо хоногт эхэлнэ
2014 оны 9 сарын 18
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд гэр хорооллын айл өрхийг хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух борлуулах хөтөлбөр ирэх сарын 3-нд албан ёсоор эхэлнэ.Энэ хүрээнд төсөлд хамрагдах өрхүүдийн нэрсийг шинэчлэх ажлыг зохион байгуулах юм. Иймд өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлийн гэр хороололд харьяалалтай өрхүүд нэрээ хорооныхоо зохион байгуулагчид энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд өгөх шаардлагатай. Харин өрхүүдийн нэрсийг хэрхэн бүртгэх, шалгах талаар мэдээлэл солилцох нэгдсэн уулзалт маргааш Нийслэлийн Иргэний танхимд болно. Уулзалтад нийслэлийн 92 хороодын засаг дарга болон зохион байгуулагчид оролцоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8928
0 эможи