ХААИС-ийн оюутнууд Чингисийн талбайг угааж цэвэрлэнэ

2014 оны 9 сарын 18

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутны холбоо хамтран өнгөрсөн жил Чингисийн талбайг угааж, цэвэрлэн нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахыг уриалж байсан.

Тэгвэл энэ удаа тус сургуулийн оюутнууд санаачилга гарган, Чингисийн талбайг энэ сарын 20-ны ням гарагт угааж,  цэвэрлэхээр болсон байна.  Уг  ажилд тус сургуулийн 2000 оюутан оролцох бөгөөд нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон нийтэд хандсан бүтээлч үйл ажиллагаа явуулж буй залуусыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэмжин ажиллах аж. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8922
0 эможи
keyboard_arrow_up