“Эрүүл хүүхэд-Бидний ирээдүй” аян ажлаа дүгнэлээ

2014 оны 9 сарын 18

Орон нутгийн иргэдийн 0-5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамжийн талаарх эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагаагаар хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг нөхөн сэргээх зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Налайх 2 ОНХХ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Гал голомт” хөтөлбөрийн хүрээнд зарласан “Эрүүл хүүхэд бидний ирээдүй” аяны 2014 оны ажлаа дүгнэх тайлангийн хурал боллоо.

Аяны хугацаанд хороодын Засаг даргын ажлын алба, Өрхийн эмнэлэгүүд хамтран 0-5 насны хүүхдүүдийн дунд хоол тэжээлийн үнэлгээ хийж, хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүд, тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарыг хоол тэжээлээр нөхөн сэргээх 12 хоногийн сургалтанд хамруулах, сонгогдсон хүүхдүүдийг эмчлэн эрүүлжүүлэх, жирэмсэн болон төрөх насны эмэгтэйчүүдэд сургалт зохион байгуулах, сайн дурын идэвхитэн, сургагч багш бэлтгэх зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллажээ.

Энэ удаагийн хурлаар хороодын ажлын хэсгүүд “Гал голомт” хөтөлбөрийн 2014 оны ажлаа тайлагнан, харилцан туршлага солилцож, тулгамдаж буй асуудал, цаашид хийх ажлын талаар ярилцлаа.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудлыг сайжруулахад хороо, дүүргийн удирдлага, иргэдийн оролцоо нэмэгдэн, “Гал голомт” хөтөлбөрийн үйл ажиллагаа цар хүрээ нь өргөжиж байна.

Дэлхийн Зөн ОУБ-аас эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө хийж хэрэгжүүлсэн ажлаараа шалгаран эхний байрт шалгарсан хороодод дараах шагналыг гардууллаа.

I байр   14 дүгээр хорооны ӨЭМТ-д нөүтбүүк

              14 дүгээр хорооны ЗДАА-д урсдаг электрон самбар

II байр  13 дугаар хорооны ӨЭМТ-д урсдаг электрон самбар

III байр 17 дугаар хорооны ӨЭМТ-д Canon зургийн аппарат

Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар дээрхи хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан нарыг үндсэн цалингийн зохих хувиар шагнаж урамшууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8901
0 эможи
keyboard_arrow_up