Улаанбаатарт 19 хэм дулаан

2014 оны 9 сарын 18

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл нутгийн баруун хэсгээр багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-16 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд  7-12 метр. 17-19 хэм дулаан байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8893
0 эможи
keyboard_arrow_up