“Өнөр бүл” төвийн 40 жилийн ойн хандивын тоглолт болно

2014 оны 9 сарын 17

Монгол улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв нь улсын хэмжээнд бүтэн өнчин, эцэг эх байх эрх нь хуулиар хязгаарлагдсан, хориход ял эдэлж байгаа, сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг нь эмчийн дүгнэлтээр тогтоогдсон, хүүхдээ асран халамжлах боломжгүй гэр бүлийн төрөөс зайлшгүй асрамж, халамж, хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд асрамж, халамж, хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлдэг улсын асрамж, халамжийн цорын ганц байгууллага юм. Тус төвийг 730 гаруй хүүхэд төгсөж амьдралд хөл тавьсан байдаг ба одоо 210 хүүхэд сурч, хүмүүжин амьдарч байна.

Манай төв нь үүсгэн байгуулагдсаныхаа 40 жилийн ойн түүхэн баярыг тохиолдуулан хандивын тоглолт 2014 оны 09-р сарын 24-ны өдрийн 19 цагаас UB паласын концертын их танхимд зохион байгуулахаар болсон билээ.

Сонирхуулахад 40 жилийн ойн баярын хурал, концерт нь 10 дугаар сарын 10-ны 12 цагт Нийслэлийн Соёлын төв өргөөнд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8890
0 эможи
keyboard_arrow_up