Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар нойтон цас орж, шуурна

2014 оны 9 сарын 18

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээгээр зүүн аймгийн нутгаар нойтон цас орох төлөвтэй байгаа аж. Тодруулбал18-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 19-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, 20-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 21 нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 19-нд баруун зүгийн нутгаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн  өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8867
0 эможи
keyboard_arrow_up