Найрсаг Улаанбаатарт 600 гаруй аж ахуй нэгж оролцож байна
Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд болж буй “Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөн өнөөдөр эхэлсэн. Энэхүү зөвлөгөөн “Улаанбаатар” чуулгын байранд нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. “Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөнд Улаанбаатар хотод аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, соёл урлаг, спортын төлбөрт үйлчилгээ үзүүлдэг 600 гаруй аж ахуй нэгж оролцож байгаа.
Оролцогчид нийслэл хотын аялал жуулчлал, соёл урлаг, спорт, энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажлыг уялдуулах, хотын аялал жуулчлалын онцлог үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүн гаргах талаар зөвлөлдөж байгаа юм байна.
Нээлтийн ёслолын үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Улаанбаатар хотын бизнесийн орчин өөрчлөх түүхэн чуулган болж байна. Энэ асуудалд зөвхөн төр засаг, Засгийн газар гэхээсээ илүү орон нутгийнхан оролцох гэж зориглож байгаа нь харагдаж байна.