"Дэмбэрэлцэрэн сан"- гаас сургалтын тэтгэлэг зарлалаа
Монгол Улсын гавьяат хуульч, "СИТИ" дээд сургуулийн Удирдах зөвлөлийн анхны дарга асан Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн үүсгэн байгуулсан “Дэмбэрэлцэрэн сан”-гаас тэтгэлэг зарлалаа.
Тодруулбал, "СИТИ" дээд сургууль болон БНСУ-ын нэр хүндтэй СеоКеон их сургуулийн хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн хүрээнд дараах ангиудад тэтгэлгийг олгох юм байна.
Үүнд:
1. Компьютерийн график дизайны ангид 1;
2. Хувцас дизайны ангид 1.
Тэтгэлгийн хэмжээ нь тус бүр 3,0 сая төгрөг бөгөөд зөвхөн шаардлагыг хангасан иргэний материалыг 2014 оны Есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Даваа гарагаас Баасан гарагийн 11.00-17.00 цагийн хооронд "CИТИ" дээд сургуулийн 406 тоот өрөөнд хүлээн авна.
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- 22-оос доош настай байх;
- Элсэлтийн ерөнхий шалгалтанд 600-гаас доошгүй оноо авсан байх;
-Тухайн мэргэжлээр суралцах чин хүсэлтэй байх /энэ тухай дор дурдсан эссэд бичнэ/;
-Өөрийн амьдралын зорилго, мөрөөдлийн талаар эссэ бичсэн байх /А4 хэмжээстэй цаасан дээр, үсгийн фонт Ариал, үсгийн хэмжээс 12, мөр хоорондын зай 1.5 байна, 4 хуудсаас ихгүй/;
Хамтарсан хөтөлбөрийн талаар www.facebook.com/citiinstitute хаягаар болон “СИТИ” дээд сургуулийн 88119776, 99304515, 88666006, 354254 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.
Шалгаруулалтын дүнг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зарлана.