Хятадын твиттерт Монгол Улсыг нэгтгэх талаар хэлэлцүүлэг өрнөж байна

2014 оны 3 сарын 25

Хятадын твиттер гэгддэг Вэйбо сүлжээгээр Монгол Улсыг Крымийн нэгэн адил БНСУ-д нэгтгэх талаар хэлэлцүүлэг хятад иргэдийн дунд ид өрнөж байна. Тухайлбал хятадын хойд хэсгээрээ хил залгаа оршдог Монгол Улсын хилийн зурвасыг улаан өнгөөр тодруулсан зургийг тус сайтад нийтэлсэн байна.

 

Хятадын уран илтгэгч гэх хоёр сая дагагчтай Цуй Ченхао гэгч “Бүх нийтийн санал асуулгаар Крымийг ОХУ салгаад авчихлаа, 1945 оны аравдугаар сард 50 мянган хүн оролцсон санал асуулгаар хятадын газар нутгийн 15 хувийг салган авсныг та мэдэх үү?” хэмээн бичжээ. Түүнийг жиргээ өргөн хүрээг хамарч 9000 хүн сэтгэгдэл бичсэн байна. Нэг хандагч “Монгол Улсыг бидэнд өгчих, тэгвэл бид Крымийн бүх нийтийн санал асуулгыг хүлээн зөвшөөрөе” гэсэн бол, Өөр нэг хандагч “Хятадын Засгийн газар хэзээ Монголыг буцаан авах юм болоо” гэжээ.
Хятатад өрнөөд буй энэ хэлэлцүүлгийн талаар Dawn.com сайтанд “Хятадууд Крымийн араас Монголыг нэгтгэх бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалж байна” гэсэн нэртэй нийтлэл гаргасан байна.
Хятадын жиргээчид өнгөрсөн түүхээ дурсахдаа өөрийнх нь эзэмшил гэж үзсээр ирсэн 600 мянган бээр газрыг Зөвлөлтийн дэмжлэгтэйгээр бүх нийтийн санал асуулгаар Монголд өгсөн хэмээн бичсэн талаар Өдрийн сонин өнөөдрийн дугаартаа онцолсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
885
0 эможи
keyboard_arrow_up