Хөнгөлөлттэй үнээр зуух авах өрхийн бүртгэл энэ сарын 22-ноос эхэлнэ

2014 оны 9 сарын 17

Улаанбаатар Цэвэр Агаар төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух борлуулах хөтөлбөр 2014 оны 10 дугаар сарын 3-нд албан ёсоор эхлэх бөгөөд төсөлд хамрагдах өрхүүдийн нэрсийг шинэчлэх ажлыг зохион байгуулах гэж байна. Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлийн гэр хороололд харъяалалтай өрхүүд нэрээ хорооныхоо зохион байгуулагчид 2014 оны 9 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд өгнө. Харин өрхүүдийн нэрсийг хэрхэн бүртгэх, шалгах талаар мэдээлэл солилцох нэгдсэн уулзалт 09 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Иргэний танхимд болно.  Уулзалтад нийслэлийн 92 хороодын засаг дарга болон зохион байгуулагчид оролцоно гэж Улаанбаатар Цэвэр Агаар төслөөс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8833
0 эможи
keyboard_arrow_up