Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан

2014 оны 9 сарын 16

Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 20:00 цаг хүртэл үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 17 цагт 18 хэм, 20 цагт 13 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт:  20 хэм дулаан, харьцангуй чийгшил 17 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 9 дүгээр сарын 16-ны 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Маргааш нутгийн баруун хэсгээр, 18-нд төв болон зүүн зүгийн нутгаар хур тунадас орно.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, Орхон-Сэлэнгийн сав газраар 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм, өдөртөө бүх нутгаар 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8817
0 эможи
keyboard_arrow_up