Халуун ус, дулааны мөнгийг хангагч байгууллага руу шууд шилжүүлдэг болох санал гаргалаа

2014 оны 3 сарын 25

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2014 оны 03 сарын 21-ны хуралдаанаар УСУГ, ОСНААГ-ын бүтцийг өөрчлөх саналыг орууллаа. Энэхүү саналд Улаанбаатар хотод хэрэглэгчдийн төлсөн цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцоо нь Орон сууц нийтийн аж

 

ахуйн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын салбар байгууллагуудаар дамжин хангагч байгууллагуудад хүрдэг. ОСНАА салбарууд хэрэглэгчдээс цугласан цэвэр, бохир ус, дулааны мөнгийг хангагч байгууллагуудад тухай бүрт шилжүүлж чадахгүй байгаагаас хэрэглээний халуун ус хязгаарлагдах явдал гардаг.
Тиймээс хэрэглэгчийн төлсөн мөнгийг хүний оролцоогүйгээр өдөрт нь шилжүүлэх данс бий болгож төлбөрийг тухай бүрт нь хангагч байгууллага руу шилжүүлэн өрийн сүлжээг багасгахаар нэг худалдан авагчийн загвар нэвтрүүлэх, Ус сувгийг удирдах газрын Шугамын ус түгээх алба, Зөөврийн ус түгээх алба, Спорт заал, Сургалтын төвийн ажлыг хувийн хэвшлийн /оператор компани/-иар гүйцэтгүүлэхээр тусгасан байна.
Мөн Улаанбаатар хотод нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг СӨХ хариуцан ажилладаг бөгөөд СӨХ оршин суугчдаас хураан авсан талбайн болон лифтны мөнгийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээнд зарцуулах ёстой.
Уг мөнгө нь их засварын чанартай ажилд зарцуулагдахгүй урсгал зардалд зарцуулаад дуусч хуримтлал үүсэхгүй улс, нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулалт хийж байна. Иймд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх элэгдлийн нэгдсэн сан байгуулах санал ч хэлэлцэгдэж байгаа юм. Энэхүү саналыг НИТХ дахь намын бүлгүүдээр хэлэлцүүлэн НИТХ-д дахин өргөн барих юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
881
0 эможи
keyboard_arrow_up