Цагийн ажил өдөрлөг болно

2014 оны 9 сарын 16

Өнөөдөр оюутан, залуучууд хүссэн ажилдаа, хүссэн цагтаа ажиллах боломжтой болж байна. Сүүлийн үед цагийн ажил гэдэг зүйлийг нийгэмд хамгийн их дэлгэрүүлж, мэдүүлж, таниулж байгаа газар бол МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж юм. Өнгөрсөн хугацаанд цагийн ажил хөдөлмөрийн яармагууд зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт л гэхэд СУИС-ын урд талбайд оюутнуудад зориулагдсан “Явуулын хөдөлмөрийн бирж” ажиллаж 480 гаруй ажил хайгч бүртгүүлснээс 250 нь ажлын байранд шууд зуучлагдсан байна. Тэгвэл энэ сарын 17-ны өдөр 12.00 цагаас Туушин зочид буудлын 5 давхарын "Соёмбо" танхимд "Цагийн ажил" өдөрлөг зохион байгуулагдах юм байна. Мөн өнөөдөр маргааш хоёр өдөр "Явуулын хөдөлмөрийн бирж" СБД-ийн 15-р хороонд ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8808
0 эможи
keyboard_arrow_up