Үндэсний татварын албаны ажилтны өдөр боллоо

2014 оны 9 сарын 16

Жил бүрийн 9 дүгээр сарын хоёрдахь долоо хоногийн бүтэн сайн өдрийг ” Үндэсний татварын албаны ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ жилийн татварын ажилтны өдрөөр хөдөлмөрийн өндөр амжилт гарган ажилласан ХУД-ийн Татварын хэлтсийн нэр бүхий ажилтнуудад салбарын болон ТЕГ-ийн дээд шагналуудаар шагнаж урамшуулав. Тухайлбал: Санхүү, банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр: Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Лхагва, Татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагч Ө.Үнэнбат, Сангийн яамны жуух бичгээр: Татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагч Н.Хатантуул, С.Алтансайхан нар,ҮТЕГ-ын жуух бичгээр Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Мөнхбаатар нар тус тус шагнагдав. Мөн ТЕГ,НТГ,Дүүргүүдийн татварын албадын хооронд гар бөмбөг, сагсан бөмбөг,шатар, даам, ширээний теннис, биллярдын төрлүүдээр 2 хоногийн турш өрсөлдөж аваргаа тодрууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8802
0 эможи
keyboard_arrow_up