Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нэхмэлийн шар байрны дарга нартай уулзана

2014 оны 9 сарын 16

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай  орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын 6, 7дугаар заалтын дагуу төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах Үнэлгээний хороог Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дүгээр сар 15-ны өдрийн А/709 тоот захирамжаар баталсан билээ. Үнэлгээний хороог дүүрэг тус бүрт тухайн дүүргийн Засаг даргаар ахлуулсан юм. Энэхүү Үнэлгээний хорооны гишүүдийг баталсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн 2,3-р хорооны 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,15,16,17,18,19,25,26-р байруудийн дарга нартай Засаг дарга Ж.Ганхуяг 2014 оны 9 дүгээр сар 17-ны өдөр 16:00-д Хан-Уул дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны хурлын зааланд уулзахаар болсон байна. Уулзалтанд: Дүүргийн Засаг дарга бөгөөд Үнэлгээний хорооны дарга  Ж.Ганхуяг, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбат, ИНХ-ын дарга Б.Энххөдөлмөр Б.Алтанцэцэг 2,3-р хорооны засаг дарга Ч.Наранцэцэг, Ч.Пүрэвсүрэн,  дахин төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мэндсайхан нар оролцох юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8801
0 эможи
keyboard_arrow_up