Түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт хангалтгүй байна

2014 оны 9 сарын 16

Өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлын тэнхимд Нийслэлийн мэргэжлийн хяналтын Соёр урлагийн хяналтын хэлтсээс нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах, түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тус мэдээллийг ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш, Соёл урлагийн хяналтын улсын байцаагч Д.Отгонбаяр нар өгсөн бөгөөд шалгалтанд нийт есөн дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн удирдлага, соёлын асуудал хариуцсан мэргэжилтэнгүүдийг байрцуулан, нийт 153 түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийсэн байна. Нийт 153 түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн ес нь улсын хамгаалалтанд, 10 нь нийслэлийн хамгаалалтанд, 134 эд зүйл нь дүүрэг болон нутгийн хамгаалалтанд байдаг юм байна. Үүнээс хадны зураг бичгийн дурсгал хоёр, булш хиригсүүр, тахилгын байгууламж гурав, барилга архитектурын дурсгал 15, хөшөө дурсгал 133 байна.

Шалгалтын өнгөрсөн зургаан сард эхэлж найман сард дуусгасан бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлүүдэд дүүргүүд соёлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоогүй, барилга архитектурын дурсгал эзэмшиж байгаа иргэдийн хууль эрхзүйн болон соёлын дурсгалт зүйлийг үнэлэх үнэлэмж муу, ойлголт дутмагхөшөө дурсгал, байшин барилгын эргэн тойронд хур хог ихээр цугларсан байх гэх мэт давхардсан тоогоор 43 зөрчил илрүүлж, 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, үлдсэн зөрчлийг арилгуулахаар 28 заалт бүхий хоёр улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна. Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, хадгалалт хамгаалалт хангалтгүй байгаа Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан,Налайх дүүргийн ЗДТГ-ын үүрэг хүлээсэн албан тушаалтанд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу 60,1,1 дэх заалтын дагуу 100000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. "Цаашид нийслэлийн хамгаалалтанд байгаа зайлшгүй сэргээн засварлах шаардлагатай түүх, соёлын дурсгалт зүйлийн засвар, тхоижилт үйлчилгээ хийхэд хүрэлцэхүйц төсвийг шийдвэрлэх, бүртгэн баримтжуулах гэх зэрэг ажлын уялдаа холбоог сайжруулах ёстой. Үүнээс гадна хөшөө дурсгалын хувьд эртний, орчин цагийн гэж ангилах хэрэгтэй" хэмээн Соёл урлагийн хяналтын улсын байцаагч Д.Отгонбаяр хэллээ. Тус шалгалтын жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жилийн хувьд "Хөшөө дурсгалын өнгө үзэмж" нэртэйгээр шалгалтыг явуулсан байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8798
0 эможи
keyboard_arrow_up