”Germanbetta 1” номын нээлт болно

2014 оны 9 сарын 16

Герман хэлийг сонирхон суралцаж буй бүх хүмүүст зориулсан "Germanbetta 1" хэмээх шинэ ном уншигчдын хүртээл болох аж. Энэхүү ном нь эхлэн болон гүнзгийрүүлэн суралцагсдад зориулагдсан бөгөөд хэл шинжлэлийн гэхээсээ илүү энэ хэлийг сурахад зайлшгүй шаардлагатай гол дүрмүүдийг агуулж, аль болох сурахад хялбар байхаар бичигджээ. Номын зохиогч Герман улсад суралцсан бөгөөд сурч байх хугацаандаа герман хэлийг монголоор тайлбарлуулах хэчнээн чухал болохыг өөрийн биеэр мэдэрсний хувьд 2009 оноос хойш www.germanbetta.blogspot.com хэмээх өөрийн блогоороо дамжуулан герман хэлийг зааж эхэлсэн байна.

Үүнээс хойш даруй таван жил өнгөрч, энэ хугацаанд тэрээр блогтоо 140 гаруй хичээл болон герман хэлтэй холбогдолтой мэдээллүүдийг нийтэлж, эдгээрийг өдгөө 30000 гаруй хүн үзээд байна. Энэ хугацаанд тэрбээр блогийнхоо уншигчид, герман хэл сонирхон суралцагчидтай цахим шуудангаар болон блогоороо дамжуулан байнгын харилцаатай байснаар суралцагсдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан хичээлүүдээ бэлтгэж ирсэн нь суралцагчдын таашаалд нийцэн, улмаар уншигч, суралцагсдаас түүний хичээлүүдийг ном хэлбэрээр гаргах санал хүсэлт ихээр ирэх болжээ. Мөн түүний бэлтгэсэн олон хичээлүүд нь ч ном гаргахад нэлээд тустай байсан гэнэ. Энэхүү эхний дэвтэр нь герман хэлний үг, үсэгнүүд, нэр үг, төлөөний үг,  тооны үг, тэмдэг нэр, дайвар үг, угтвар үг, сул үг гэсэн бүлгүүдээс бүтсэн ба номын эцэст өөрийгөө шалгах тест мөн багтаасан байна.

Мөн сэдэв бүрээр нь нэгтгэж шинэчилсэн видео хичээлүүд бүхий 2 цаг 20 минутын DVD дагалдуулсан нь онцлог бөгөөд герман хэл суралцагсдад хялбар болжээ. Уг номын нээлт есдүгээр сарын 17-ны лхагва гарагийн 17:00 цагт “Интерном” дэлгүүрийн төв байранд болох бөгөөд нээлтийн үеэр номыг 20 хувь хямдруулан 22000 төгрөгөөр авах боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8787
0 эможи
keyboard_arrow_up