Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем өвлийн их ачааллын горимоор ажиллаж эхэллээ

2014 оны 9 сарын 16

Эрчим хүчний салбарын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Ерөнхий инженерүүдийн шуурхай зөвлөлгөөнөөр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2014-2015 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг хэлэлцэж Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр батлуулан 5 системийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн мөрдөн ажиллаж эхэллээ. Өвлийн их ачааллын горимыг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал мөрдөн ажилладаг.

Салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 444 үндсэн тоноглолд их засвар, 384 туслах тоноглолд их засварын ажил, 387 нэр төрлийн хөрөнгө оруулалтын ажил, ТЗБАХ-ээр 270 ажил хийхээр төлөвлөснөөс 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн тоноглолын их засварын ажил 80%, туслах тоноглолын их засварын ажил 80%, хөрөнгө оруулалтын ажил 60%, ТЗБАХ-ний ажил 80%-ийн гүйцэтгэлтэй, салбарын дүнгээр 75 хувийн биелэлттэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8779
0 эможи
keyboard_arrow_up