Дулааны цахилгаан станцын шугам хоолойд нэмэлт дулаалга хийнэ

2014 оны 9 сарын 16

Монгол, Япон улсын Засгийн газар нь 2013 оны 01 дүгээр сарын 08-нд Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэхээр Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Уг механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд Япон улсын зүгээс технологи, санхүүжилт, чадавхи бэхжүүлэхэд чиглэсэн тусламж дэмжлэг үзүүлэх ба төслийн үр дүнд бий болох хүлэмжийн хийн бууралтын кредитийг хоёр улсын нэр дээр тохиролцон тооцуулах юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2014 онд Японы Канден плант ХХК ба Ничиасу ХХК нь “ДЦС-д шугам, хоолойн нэмэлт дулаалга хийх замаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” урьдчилсан судалгааны төслийг ДЦС-3 дээр хэрэгжүүлэхээр шалгарсан юм. Төслийн явцад дулааны алдагдал өндөртэй шугам, хоолойн хуучин дулаалга дээр Pyrogel XT хэмээх дулаалгын материал нэмж дулаалах туршилтын ажлууд хийгдэнэ. Pyrogel XT-р нэмж дулаалснаар дулаан алдалт буурч, эрчим хүч, түлшний хэмнэлт гарч эцсийн дүнд нүүрсхүчлийн хийн ялгаралт буурах бөгөөд судалгааны явцад дулааны хэмжилт хийх ХКОМ-ын аргачлалыг боловсруулах юм.

 Төслийн баг саяхан ДЦС-3 дээр туршилтын дулаалга хийх үзүүлэх сургалтыг БОНХЯ, ДЦС-4, ЭХЯ зэрэг холбогдох албаны хүмүүсийг оролцуулан хийлээ. Мөн энэ үед самографи, гадаргууг шууд хэмжигч термометр, дулааны урсгал хэмжигч зэрэг багажуудаар хэмжилт, мониторинг хэрхэн хийгдэх талаар танилцуулав.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8775
0 эможи
keyboard_arrow_up