Баянхошууны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

2014 оны 9 сарын 16

Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг "Экспресс зам" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм. Тус замын төгсгөлийн хэсэг буюу Жанцангийн уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх 1 км замын суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэн өнөө өглөө замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ. 14 метр өргөнтэй зорчих хэсгийн тэмдэг, тэмдэглэгээг маргааш буюу 9 дүгээр сарын 17-нд хийнэ. 5 дугаар сарын 09-нөөс эхлэн замыг хэсэгчлэн хааснаар далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж ресайклдах, цементээр бэхжүүлсэн суурь хийх, замын доогуур ус зайлуулах 5 төмөрбетон хоолой цутгаж угсрах ажлууд хийгдсэн юм. Гэрэлтүүлэг, явган хүний замын ажлууд хийгдэх бөгөөд зам барилгын ажлын гэрээ энэ оны 10 дугаар сарын 30-нд дуусгавар болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8770
0 эможи
keyboard_arrow_up