Зорчигчдын амиар дэнчин тавих автобусны жолооч нар

2014 оны 9 сарын 16

Автобусны жолооч нар соёлгүй нь байсан. Зүгээр явж байснаа доторхи хүмүүсээ шигшиж зай гаргахын тулд огцом тоормос гишгэх, эсвэл хүмүүс бууж амжаагүй байхад хаалгаа хаагаад хэн нэгний гар хөлийг хавчих гэх мэтээр бүдүүлэг авирладаг жолооч зөндөө л байдаг. Гэхдээ сүүлийн үед арай хэтэрхий бүдүүлэг авирладаг болоод байх шиг санагдана. Үүнийг бичигч би саяхан нэг автобусанд суусан юм. Миний суусан “Хайлааст УБИС” гэсэн автобус 84-ийн гэж нэршсэн буудал дээр “Хайлааст хархорин” гэсэн хаягтай ногоон өнгийн автобустай урд хойноо орон уралдаж “Формула” уралдаанд оролцож байгаа юм шиг л дуут дохиогоо хангинуулсаар очиж зогслоо. Буудал дээр байгаа хүмүүсийг түрүүлж ачихын тулд ийнхүү хоорондоо уралдаж байгаа нь ойлгомжтой байлаа. Яг л микро автобуснууд зорчигчдоо булаалдан машин сүлжин давхилддаг шиг. 84-ийн буудал дээрээс хөдлөх үед миний суусан автобус “Хархорин” гэсэн хаягтай автобусанд хаягдаж , ард нь хоцорсон юм. 

Гэвч автобусны жолооч шартай эр бололтой түрүүлж давхисан автобусны араас мөшгин элдэж буудал дээр араас нь гүйцэж очоод шууд хажуу талаар нь гараад давхих гэтэл “Хархорин” гэсэн хаягтай автобусны жолооч өмнүүр нь хөндөлсөн зам хаачихав. Үүнээс болж хоёр жолооч сөргөлдөн, ана мана ач тач хэрэлдэн  бөөн юм боллоо. Микроны жолооч нар л ингэж хэрэлддэг дээ гэж бодож байтал нэг их удалгүй хоёр жолооч амаа хамхиж автобуснуудаа хүр хийтэл асаагаад цаашаа ахиад л буудлаас буудлын хооронд дамжин уралдах нь тэр. Дотор нь суусан мань мэтийн зорчигчид нүдээ тас анин суудлынхаа түшлэгээс хоёр гараараа зууран залбирч байлаа. Аргаа барахдаа автобусны жолооч нар яагаад ийм түрэмгий болчихсон юм бол хэмээн хажуу талынхаа хүнээс асуутал харин сүүлийн үед хотын төвөөр микро автобус явахыг хориглосонтой холбоотой юм гэнэ. Микро автобус барьж байсан хүмүүс ажилгүй болонгуутаа танил талаа ашиглан том оврын автобусны ээлжийн жолоочоор ажиллаж эхэлсэн юмсанж. Илүү дэлгэрэнгүйг: Zaluu.com

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8767
0 эможи
keyboard_arrow_up