Цэцгийн мандал сүйтгэсэн жолооч ухамсаргүй зүйл хийснээ ухаарчээ

2014 оны 9 сарын 16

Цэцгийн мандал сүйтгэсэн жолооч ухамсаргүй зүйл хийснээ ухаарч эхнэртэйгээ хамт тухайн газарт цэцэг суулгаж цэцгийн мандалыг хэвийн байдалд  нь оруулжээ. 

Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт цэцгийн хүлэмж дээр машинаа зогсоосон зөрчил гаргасан жолоочийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу, Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.е заалтыг зөрчиж ногоон байгууламж устгасан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилээр хасаад байсан. Мөн  сүйтгэсэн ногоон байгууламжийг тухайн жолооч сэргээх үүрэгтэйг анхааруулаад байсан билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8752
0 эможи
keyboard_arrow_up