Австралийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн үзэсгэлэн яармаг болно

2014 оны 9 сарын 15

Сүүлийн жилүүдэд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд Монголд өргөжих болсон билээ. Тус улсын 20 их, дээд сургууль, ахлах сургуулиудын танилцуулгыг багтаасан үзэсгэлэн, яармаг ирэх бямба гарагт буюу 9-р сарын 20-нд болох гэж байна. Дэлхийн топ 100 их сургуулийн 7 нь Австралид байдаг. Их, дээд сургуулийн зэрэглэлээрээ Их Британ болон Герман, Нидерландыг ардаа орхидог. Бизнес, эдийн засаг, худалдааны чиглэлээр Азийн оюутнууд сурах нь элбэг байдаг аж. Тус улсын Засгийн газраас жилд 200 сая долларыг тэтгэлэгт хөтөлбөрт зарцуулдаг. Дэлхийн оюутанд ээлтэй 30 хотын тав нь энэ улсад байдаг байна.  Үзэсгэлэн яармаг, “Туушин” зочид буудлын 5 давхарт болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8742
0 эможи
keyboard_arrow_up