"Хуулийн салбарт гэрэл асаая" суулт боллоо

2014 оны 9 сарын 15

Өнөөдөр жиргээчдийн төлөөлөл үдийн цайны цагаар  Чингисийн талбайд  суулт хийлээ.  Тухайлбал жиргээч Б.Цогтгэрэл “Хуулийн салбарт гэрэл асаая” гэсэн цаас барьсан байв. Б.Цогтгэрэл  нь өнөөдрийн суултаараа гурван зүйлд хүсэлт, шаардлага тавьж, цайны цагийн суулт хийж буй нь энэ аж.

Тодруулбал тэрыээр А.Гансүхийг Монгол эр хүний жудагийг зааж Бат инженерт гаргасан гомдлоо татаж аваасай гэж хүсч байгаа аж. Мөн монголын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг байнга шалгаж, дарамталж байна ,тэдэнд тайван ажиллах нөхцөл боломжийг олго хэмээн уриалжээ. Удаах шаардлага нь төр нийгмийн зүтгэлтнүүд олон хүнийг хэлмэгдүүлж, хорьж байна. Тэднийг хурдан шалгаж гэм буруугүй бол хурдан суллахыг мөн уриалж байгаа аж.

Харин түүнийг ийнхүү суулт хийх үеэр цагдаа нар ирж мэдүүлэг өгөхийг шаардсан байна. Учир нь түүний суултыг хууль бус гэж үзэж байгаа юм байна. Ингэснээр  үдийн цайны цаг дуусч жиргээчид мэдүүлэг өгөхөөр явжээ.  
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8736
0 эможи
keyboard_arrow_up