Хөл хориог маргааш цуцална
2014 оны 9 сарын 15
Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахал өвчний тохиолдол илэрсэн тул энэ сарын 10-ны өдрөөс хөл хорио тогтоогоод байсан.
Тус сумын нэгэн гэр бүл тарваганы хүн мах, давсаг, цөсийг залгиснаас 15 настай хүү С.Мягмарсүрэн залгиур хоолойн тарваган тахал өвчин туссан юм.
Харин түүний эцэг, эх болон өвчний голомтод бүсэд байгаа 62 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулахад тахал өвчний шинж тэмдэг илрээгүй гэлээ.
Одоо хүүгийн бие сайжирсан бөгөөд маргаашнаас буюу энэ сарын 16-ны өдрөөс хөл хориог цуцлах гэнэ. Энэ гэр бүлийнхэн тарваганы махыг захаас худалдаж авсан хэмээн мэдүүлсэн бөгөөд хууль хяналтын байгууллагууд тарвага агнасан иргэнийг тогтоохоор ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8734
0 эможи