Монголын Засгийн газар намайг, чамайг, бид бүгдийг тагнаж байна
2014 оны 9 сарын 15
-Интернет хяналтын лиценз авахад гурван тэрбум төгрөг зарцуулжээ-
FinFisher (ФинФишер) олон улсын интернет, онлайн ертөнцийг хянах систем зохион бүтээж, худалддаг байгууллагад Монгол Улсын Засгийн газраас хандаж, их хэмжээний өртөг мөнгө төлөн иргэдээ хянаж эхэлсэн гэх шуугианийг Викилийкс сайт илчилсэн байна.
FinSpy, FinFly USB, FinUSB Suite, FinFly ISP, FinIntrusion Kit, FinFireWire, FinFly LAN, FinFly Web зэрэг программ хангамжийн системийн лицензийг 16 удаагийн давтамжтайгаар худалдан авсан байна. Ингэхдээ нийт 1.358.160 евро төлжээ.
Энэ нь өнөөдрийн ханшаар 3.3 тэрбум орчим төгрөгтэй тэнцэх аж. Викилийкс сайтад гарсан мэдээллээс үзэхэд Монгол Улсын Засгийн газар хамгийн анх 2010 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн ФинФишер компанид лицензийн төлбөр төлсөөр өнөөдрийг хүрсэн нь тодорхой байна. ФинФишер компанийн дээр дурдсан програм хангамжийн системүүдийг интернет орчныг хянах, тагнах, цензур тавих, цахим хуудсуудын үйл ажиллагааг хянах, дотоод сүлжээг хянах, нэвтрэх зэрэгт ашигладаг дээд түвшний мэргэжлийн тусгай зориулалтынх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8727
0 эможи