Нийтийн тээвэр цахим төлбөрийн карттай болно
2014 оны 9 сарын 15
Нийслэлийн нийтийн тээврийг бүрэн "ухаалаг" болгох зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт GPS суурилуулах болон цахим төлбөрийн системд шилжүүлэх ажил хийгдэж байгаа юм байна. Энэхүү ажлыг "Дата карт" консерциумийн төсөл шалгарсан бөгөөд Монголын дөрвөн компани, Солонгосын талаас дөрвөн компани, түншлэгчээр Худалдаа хөгжлийн банк, Жи-Мобайл компани тус тус ажиллах юм байна. Цахим төлбөрийн карт нэвтрүүлэхэд автобусны удирдлага менежментийн систем, мэдээллийн систем, цахим төлбөрийн систем гэсэн гурван технологийг нэвтрүүлэх юм байна. Тус төлбөрийн цахим карт ирэх оны дөрөвдүгээр сард нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрэх ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8707
0 эможи