Шведийн парламентын сонгуульд сөрөг хүчин яллаа

2014 оны 9 сарын 15

Шведийн парламентын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр тус улсын сөрөг хүчний намууд болох Ажилчны социал-демократ нам, Зүүний нам, Хүрээлэн буй орчныг хамгаалах нам зэрэг нь эрх баригч эвслийн намуудаа ялж байгаа аж.

 

Санал хураалтад тус улсын нийт хүн амын 83,3 хувь оролцсон бөгөөд эцсийн дүн нь лхагва гаригт гарах юм байна. Энэ удаагийн санал хураалтын гол сенсаацийн эзнээр “Шведийн ардчилагчид” үндэсний намын амжилт бөгөөд тэрээр тус улсын гурав дахь улстөрийн хүчин болж чадахуйц рекорд үр дүнг үзүүлжээ. Тэгээд ч аль ч эвсэл нь дангаараа олонхийн санал авч чадаагүй учраас парламент дахь маргаантай асуудлуудаар санал хураах явцад “Шведийн ардчилагчид”-ын дэмжлэг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээр аж.

Парламентын сонгуульд сөрөг хүчний намууд ялсны үр дүнд Шведийн шинэ Ерөнхий сайдаар Социал-демократ ажилчны намын удирдагч Стефан Левен болох магадлалтай байна.

Өнөөгийн Ерөнхий сайд Фредрик Рейнфельдт ялагдлаа хүлээн зөвшөөрч, огцрох талаар мэдэгджээ. “Сонгуулийн өмнөх тэмцэл дууслаа. Шведийн ард түмэн өөрсдийн сонголтоо хийлээ. Маргааш би Засгийн газар огцрох талаар мэдэгдэл хийнэ” гэж тэрээр журмын нөхдийнхөө өмнө мэдээлсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8688
0 эможи
keyboard_arrow_up