Өнөөдөр Л.Гансүхийн өмгөөлөгч нар мэдээлэл хийнэ
2014 оны 9 сарын 15
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч нар өнөөдөр 11.00 цагт “Монгол ньюс” төвд мэдээлэл хийхээр болжээ.
Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөртэй холбогдуулан өнгөрсөн долдугаар сарын 30-нд баривчлан саатуулсан юм. Тэр цагаас хойш өнөөг хүртэлх хугацаанд түүнийг Төв аймгийн Урьдчилан саатуулах төвд хорьж байгаа бөгөөд “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэгт буруутгаж байгаа.
Гэхдээ түүний өмгөөлөгч нарын зүгээс “АТГ нь хүний эрхийг зөрчиж байна, үйлчлүүлэгчтэйгээ уулзах эрхийг олгохгүй байна” гэх асуудлыг тавих болсон.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8680
0 эможи