Дүнжингараваас Улиастай чиглэлийн замын ажлын явцыг танилцуулж байна

2014 оны 9 сарын 15

Төмөр замын хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам барих ажлыг "Хансуун зам" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байна. Дүнжингаравын уулзвараас Улиастайн гүүр хүрэх энэхүү замын далангийн дүүргэлтийн ажил 97%, хөлдөлтөөс хамгаалах үе байгуулах ажил 97%, буталсан чулуун суурийн ажил 27%, хашлага тавих ажил 80%-тай явж байгаа бөгөөд нийт зам барилгын ажлын явц 45% байна.

  1. Хучилтын хийц:
  • Жижиг ширхэгтэй асфальтбетон хучилт 3 см
  • Том ширхэгтэй асфальтбетон хучилт 4 см
  • Буталсан чулуун суурь 20 см
  • Хөлдөлтөөс хамгаалах үе 30 см. 
  1. Замын техникийн үзүүлэлт:
  • Замын урт 6 км
  • Эгнээний тоо 4
  • Хөвөөний өргөн 1 м
  • Замын зорчих хэсгийн өргөн 14.5 м
  • Явган хүний замын өргөн 2.25 м
  • Ногоон байгууламжийн өргөн 1,575 м
  • Дугуйн замын өргөн 3 м
  • Гадаргуугийн ус зайлуулах лоткитой
  • Хэвтээ тэмдэглэгээний төрөл: Термопластик. 
  1. Инженерийн шугам сүлжээ:
  • Гэрэлтүүлгийн ажил
  • Цахилгааны кабель болон өндөр хүчдэлийн шон шилжүүлэх ажил гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8678
0 эможи
keyboard_arrow_up