Хог ургамалтай тэмцэх ажлыг зохион байгууллаа

2014 оны 9 сарын 14

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөл газрын ургамалтай тэмцэх ажлыг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд хийсэн ажлын тайлангаа Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтэст ирүүлсэн юм. Нийт БГД-ийн 20 хорооны орон сууц, гэр хорооллын аж ахуйн нэгж байгууллага, иргэд нийтийн эзэмшлийн болон байгууллага ойр орчмыг  150 байршлын шарилж, хогийн ургамлыг цэвэрлэсэн. Энэ үеэр  Баянгол Шинэ-Өргөө ОНӨААТҮГ дүүргийн хэмжээнд шарилж цэвэрлэх ажлыг зохион байгуулсан.  Тус цэвэрлэгээгээр хог тээврийн 28 машин, нэг дугуйт ковш ачигчаар 77 удаагийн рейс хийн  358.1 тонн хогийг ачиж тээвэрлэсэн байна.

Мөн иргэдийн эрүүл, цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хөл газрын хог ургамлын харшлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд БГД-ийн 17,18,19-р хорооны урд талын далан орчмын шарилжийг устгах ажлыг зохион байгуулсан.  ”Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн хэлтэстэйгээ хамтран 30 иргэнийг нэгдсэн арга хэмжээндээ хамруулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгч, маск бээлийгээр ханган үерийн далангуудыг цэвэрлэлээгэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8655
0 эможи
keyboard_arrow_up