Цэцгэн мандал сүйдэлсэн жолоочид хариуцлага тооцжээ
2014 оны 9 сарын 13
9 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт нэг наст цэцгийн хүлэмж дээр машинаа зогсоож, зөрчил гаргасан жолоочид Нийслэлийн Замын цагдаагийн газраас хариуцлага тооцсон талаар олон нийтэд мэдээлжээ. 4506 УНУ улсын дугаартай приус маркын машины жолоочийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу, Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.е заалтыг зөрчиж ногоон байгууламж устгасан үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилээр хассан байна. Мөн сүйтгэсэн ногоон байгууламжийг тухайн жолооч сэргээх үүрэг өгчээ. Нийслэлийн Замын цагдаагийн газраас хариуцлага тооцсон энэ асуудлыг бусад жолооч нарт ч анхааруулга болох учиртай гэж үзэж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8651
0 эможи