Нийслэлийн иргэд дугуйн аялалд оролцоно

2014 оны 9 сарын 13
Нийслэлийн Иргэдийн спортын Гуравдугаар наадмын Дугуйн аялалын 5 дугаар шатны буюу нийслэлийн шигшээ тэмцээн 2014 оны 09 дүгээр сарын 13-нд Хүй долоон худагт болно. Энэхүү наадам нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг хэрэгжүүлэх, ”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” уриан дор Нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулах зорилготой юм.
 

 Багийн бүрэлдхүүн 6 хүн, 1 дасгалжуулагчтай байна. Баг бүр өөрийн багийн онцлогийг харуулсан хаяг, эмблемтэй, шаардлага хангасан хувцасласан байна.
           Дугуйн аялалд техникийн шаардлага хангасан уулын дугуйгаар оролцоно. /тормос алдахгүй, араа шүд алдахгүй гинжтэй байх/. Баг тамирчин бүр аюулгүйн ажиллагааны зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурсан байх шаардлагатай.
 
Тэмцээнийг багаараа дараахь төрлүүдээр зохион байгуулна. Үүнд:
  • Туг шүлжих
  • Дартс
  • Багийн ахлагч нарын дундах дугуй угсрах тэмцээн
 
Дугуйн аялалын оноог дараахь үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэнэ.
  • Аялалын явц-6км, цуваанд яваа багийн сахилга бат, зохион байгуулалт  /замын хөдөлгөөний дүрэм чанд сахих/     
  • Багийн бэлтгэл /Эмийн сан, насос, техникийн туслалцаа үзүүлэх запас багаж хэрэгсэлтэй байх/
  • Хувийн бэлтгэл /хамгаалалтын малгай, бээлий, эрүүл хүнс, солих ээлжийн хувцас, бороо шорооноос хамгаалсан зориулалтын цувтай байх/
  • Байгаль, ус, газар шороогоо бохирдуулахгүй байх
 Зохион байгуулсан тэмцээнүүдийн нийлбэрээр эхний 1, 2, 3 дугаар байр эзэлсэн багуудыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Багуудын аялал тэмцээнд оролцсон амжилт болон нийт аялалын явцад баг тамирчдаа зохион байгуулж байгаа байдал, идэвх оролцоо, санаачлага зэргийг харгалзан байгууллагын дүнг гаргаж оноо өгөх зааварчилгааг техникийн зөвлөгөөн дээр эцэслэн шийдвэрлэнэ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8650
0 эможи
keyboard_arrow_up