“Хайрын төгөл”-д жишиг ТҮЦ нээлтээ хийлээ

2014 оны 9 сарын 12

Баруун дөрвөн замд байрлах “Хайрын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаад удаагүй. Тохижилтын ажил ч хийгдсээр байна. Өнөөдөр тус төгөлд түргэн үйлчилгээний цэгийн стандартын дагуу бэлэн болгосон анхны ТҮЦ-ийг  байрлууллаа. Нээлтэд  НМХГ-ын мэргэжилтнүүд,  дүүргүүдйин төлөөлөл оролцож, эко ТҮЦ-ийг  танилцуулав. Танилцуулгад дурьдсанаар бол, ТҮЦ-ийн  стандартыг шалгуулж,  шаардлагыг хангасан тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах түцүүдийг яг иймээр сольж шинэчлэх гэнэ.Өнгөрсөн наймдугаар  сарын 1-ээс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ТҮЦ-ийг стандартчилах журмыг батлан мөрдүүлэхээр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд үүрэг болгосон билээ. Журмын дагуу ”Киг” ХХК нь эко ТҮЦ-ийг  барьж стандартчилалыг хангасан болохоо Улаанбаатар захиргаа, дүүргүүдийн төлөөлөлд танилцуулсан юм. Энэхүү ТҮЦ нь 15 м/кв  хэмжээтэй бөгөөд  дотор нь орж үйлчлүүлэх боломжтой юм байна. Аюулгүй байдлын журамд зааснаар  ОО, угаалтуур, галын хор, халаагуур, гэрэлтүүлэг зэргийг  цогц байдлаар шийджээ. Түүнчлэн ТҮЦ-ийн  гадна болон дотор талд хяналтын камерыг удахгүй байрлуулах аж.

Дараагийн удаад цонхоор үйлчлэх боломж бүхий ТҮЦ-ийг барина гэдгээ “Киг” компанийнхан мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 404 ТҮЦ  үйл ажиллагаа явуулдаг ажээ. Харин эко  ТҮЦ шинэ  стандартад нийцэж, шаардлага хангавал үнэ өртгийг тогтоож, цаашид ТҮЦ-ийг  шинэчлэх ажил хийгдэх ажээ. Эко ТҮЦ  нь модоор баригдсан тул халах, хөрөхдөө удаан, ажиллуулж буй  болон үйлчлүүлж байгаа иргэдийг тав тухтай орчноор хангасан хэмээн холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Тэдний санаачлагыг төрөөс  дэмжиж ТҮЦ  ажиллуулж буй хүмүүстээ үнийн уян хатан байдлыг санал болгох аж. Цаашдаа ч олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын стандартчилалыг өндөржүүлэхэд  дорвитой ажил хийхээр төлөвлөөд байгаа гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8626
0 эможи
keyboard_arrow_up