Хоёр хөршийн тэргүүн нарт бэлэглэсэн Монгол ятга

2014 оны 9 сарын 12

Хоёр хөршийн тэргүүнийг Монголд айлчлахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Түрэгийн үед хамаарах булшнаас олдсон ятга хөгжмийг хуулбарлан хийсэн зэмсэг бэлэглэжээ.    

Уг хөгжмийн зэмсгийг “Эгшиглэн магнай” ХХК-ийн захирал Байгалжав урлаж, нэг зэмсгийг 1.5 сая төгрөгөөр үнэлсэн байна. Ховд аймгийн Манхан сумаас 2008 онд Түрэгийн үеийн “Алтайн ятга” хэмээх ятга хөгжим олдож, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг гадны зочид, төлөөлөгчдөд өгөх төрийн бэлэг болгоё гэж шийджээ.

Анхны олдсон ятгыг сэргээж, улсын төв музейд өгчээ. Уг хөгжимнөөс  уянгалаг аялгуу гардаг. Магтаал, тууль хайлахад зохицсон нүүдэлчдийн уугуул хөгжим гэнэ.Уг хөгжмийн зэмсгийг модны ураар хийдэг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8624
0 эможи
keyboard_arrow_up