“Орон сууцны үнийн индекс” наймдугаар сард 23.99 хувийн өсөлттэй гарчээ

2014 оны 9 сарын 12

Монголбанк болон үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч, Актив зууч, Монгоиан Пропертис компаниудын консорциум хамтран өнгөрсөн наймдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийнсудалгааг олон нийтэд танилцуулж байна. Энэхүү тооцоонд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг хамруулан тооцсон байна.

Тус судалгаагаар “Орон сууцны үнийн индекс” наймдугаар сард 2013 оны нэгдүгээр сараас 23.99 хувийн өсөлттэй гарчээ. Энэ нь өмнө долдугаар сараас 1.45 хувь өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, зах зээлд нийлүүлэгдэж буй орон сууны зэх зээлийн үнэ 8 дугд өмнөх сараас 1.45 хувь өсчээ. Харин уг индексийг оны эхэн үетэй харьцуулахад 4.78 хувь өссөн бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад 12.57 хувь өсөөд байгаа аж.

Аливаа улс орны хуримтлагдсан капитал, баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа иргэдийн эзэмшдэг орон сууц байдаг. Тиймээс энэ баялгийн үнэ хэрхэн өөрчлөгдөхийг тухайн баялгийн эзэд төдийгүй эдийн засгийн бодлого боловсруулагчид анхааралтай ажигладаг. 1970-аад оноос хойш хөгжингүй орнуудад тохиолдсон санхүүгийн зэх зээлийн хамгийн том хямралууд бүгд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гажуудал буюу үнийн хөөсрөлтөөс үүдэлтэй байжээ. Иймээс үл хөдлөх хөрөнгийн үнийн өөрчлөлтийг цаг алдалгүй, үнэн зөв хэмжих асуудалд бодлого боловсруулагчид, санхүүгийн бизнес эрхлэгчид онцгой ач холбогдол өгөх болжээ. Мөн хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн тооцоонд орон сууцны үнийн өсөлтийг оруулж тооцдоггүй учраас орон сууцны үнийн индексийг зайлшгүй тооцох ёстой болдог байна.

Орон сууцны үнийн индекс ямар байх нь эдийн засгийн янз бүрийн оролцогчдын үйл ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг аж. Жишээлбэл, орон сууцны үнэ өсвөл хувь хүмүүсийн хэрэглээний зардал, хэрэглэгчийн итгэл үүнийг дагаад нэмэгддэг бол орон сууцны үнэ унавал орон сууц барьцаалан зээл олгосон санхүүгийн байгууллагууд эрсдэлд ордог байна.

Дэлхийн улс орнууд “Орон сууцны үнийн индекс”-ийг гаргахдаа орон сууцны зах зээлийн онцлогтойгоо уялдуулан янз бүрийн аргазүй ашигладаг байна. Тодруулбал Улс орнууд ерөнхийдөө бүлэглэх, дахин худалдааны, Хедоник регрессийн, үнэлгээнд суурилах аргаар индексийг гаргаж ирдэг аж. Харин дээрх аргуудаас Хедоник регрессийн арга нь манай улсад тохирсон арга юм байна. Хедоник регрессийн арга нь тухайн орон сууцны чанарын нарийн ялгаануудыг харгалзаж, үнийн цэвэр өсөлтийг илүү нарийн тооцдогоороо давуу талтай ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8620
0 эможи
keyboard_arrow_up