ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

2014 оны 9 сарын 12

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны есдүгээр сарын 15-20-нд ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькинтой албан ёсны уулзалт хийж, хоёр орны Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх асуудлаар ярилцана.

Манай төлөөлөгчид ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн гишүүдтэй ажил хэргийн уулзалт хийх үеэр Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх талаар хоёр орны Үндсэн хуулийн шүүхүүдийн явуулж буй үйл ажиллагаа, оруулж буй хувь нэмэр, хуримтлуулсан арга туршлага, үндэсний болон олон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлага зэрэг асуудлаар харилцан санал солилцох ажээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Дээд шүүхийн дарга В.М.Лебедевтэй ажил хэргийн уулзалт хийхээр товлов.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн захирал Ц.Сарантуяа нар оржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8618
0 эможи
keyboard_arrow_up