Дулаалгын аян эхэллээ

2014 оны 9 сарын 12

Өнөөдөр Чингисийн талбай дээр 10 цагаас Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн агаарын чанарын албатай хамтран "Дулаалгын нэг сарын аян"-ны үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд эрчим хүчний хэмгэлттэй бүтээглэхүүн үйлдвэрлэдэг компаниуд болон хий шингэрүүлсэн хийн бтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн, цахилгаан халаагуур, бүрэн шаталттай сайжруулсан зуух, сайжруулсан түлш, гэр байшингийн дулаалгын материал, эрчим хүчний хэмнэлттэй байшин, автотээврийн хэрэгслийн биотүлш, эзо тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг нийт 43 байгууллага оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүнээ 10-20 хувийн хөнгөлттэй худалдаалах юм байна. Нийт долоон өдөр зохион байгуулагдах тус үзэсгэлэн ньиргэдэд эрчим хүчээ хэрхэн хэмнэх, дулаан алдагдлаа дууруулснаар иргэн та агаарын бохирдолд хэрхэн ач холбогдол өгч байгааг мэдүүлэх, мэдээлэл олгох зорилготой юм байна. Өнөөдөр Чингисийн талбайд зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн нь цаашид энэ сарын 15-нд Баянгол дүүргийн сайхан төв, 16-нд Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбай, 17-нд Сонгинохайрхан дүүргийн байранд, 19-нд Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа 34-р гал унтраах ангид, 20-нд Хан-Уул дүүрэг Яармагийн 60-р сургуульд тус тус зохион байгуулагдах юм байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8607
0 эможи
keyboard_arrow_up