168 айл 10-р сард тохилог орон сууцандаа орно

2014 оны 9 сарын 12

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөн­хий төлөвлөгөөний да­гуу, НИТХ-аас гэр хорооллын да­хин төлөвлөлтийн төсөл хэ­рэг­­жүүлэхээр 21 байршлыг тог­тоосон. Эдгээр байршилд 13488 нэгж талбарын 1325.8 га тал­бай хамрагдаж байгаа бөгөөд төлөв­лөлтийн бүсэд нийт 69072 хүн ам амьдарч байгаа юм. НИТХ-аас тогтоосон байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх урилгыг олон нийтэд зарласнаас одоогийн байд­лаар 17 байршлын 686.1 га тал­байд 30 аж ахуйн нэгж гэр хо­рооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх бүхий батламжаа гардаж авсан юм.
Эдгээрээс 16 төсөл хэрэгжүүлэгч компани 617 нэгж талбарын 31.35 га талбайг чөлөөлжээ. Чөлөөлсөн талбайд эхний ээлжийн 3200 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн бөгөөд гэр хороол­лын дахин төлөвлөлтийн үйл ажил­лагааны хүрээнд энэ оны I улирлаас ирэх оны IV ули­рал гэхэд 2000-4000 орчим айлын орон сууцны барилгыг ашиг­лал­тад оруулахаар төлөвлөн ажил­­лаж байгаа аж. Өнгөрсөн дө­рөв­­дүгээр сард батламж гар­дуулсан аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагаатай НИТХ-ын дар­га Д.Баттулга болон албаны бу­сад хүмүүс танилцсан билээ.
Үүнээс хойш таван сарын хугацаа өнгөрсөн тул төсөл хэрэгжүүлэгч нар зуны дэлгэр цагийг ашиглаж, хэр их бүтээн байгуулалт хийс­нийг шалгаж, ажилтай нь та­нил­цахаар өчигдөр НИТХ-ын дар­га Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал ха­риуцсан орлогч С.Очирбат, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Нийслэлийн хө­рөнгө оруулалтын газрынхан болон холбогдох албаныхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан юм.
Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар  хороо болон нийт долоон байршилд очиж танилцсан. Сон­ги­нохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ханын материал орчмын талбайг Б1, Б2, В1, В2, Г, Г1 гэсэн хэсэгчилсэн талбайд  хуваасан аж. Албаны хүмүүс, хэвлэлийнхэн дээрх хорооны Г, Б1, В1 хэсэгчилсэн талбайд очсон юм. Тус талбайд “Хера пропертийз” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж. Нийт 28 айлын газрыг чөлөөлж, ажлын талбайд 189 айлын гурван блок орон сууцны барилга барьж байгаа бөгөөд цахилгаан бо­лон дулаан дамжуулалтын гур­ван пүнкт барьж шугам сүл­жээнд холбосон байна.
Энэ онд 300 айлын орон сууц, ирэх онд 280 хүүхдийн цэцэрлэгийн ба­рилгыг ашиглалтад оруулах тө­лөв­лөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Тус компанийн захирал Ч.Мөн­гөн­сүх “Манай компани Гэр хо­­рооллын дахин төлөвлөлтийн төс­лийн хүрээнд гурван блок бүхий 168 айлын орон сууцыг ашиглалтад өгөх гэж байна. 2015 онд 240 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн 80 айлын орон сууцны барилгын суурийг тавьж эхлээд байна.
Түүнчлэн дэд бүтцийн хүрээнд 6.5 тэрбум төгрөгийн цахилгааны эх үүсвэрийг байгуулаад байна. Ирэх арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад өгнө. Бохир, цэвэр усны шугамын ажил хийгдэж байна. ЦТБ-ийн ажлууд мөн хийгдэж байгаа. Эхний ЦТБ-ийг хүлээлгэж өгсөн. Одоо хоёр ЦТБ-ийг ашиглалтад оруулна” гэсэн юм. Мөн энэ үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга болон албаны бусад хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

Д.Баттулга: Хамгийн гол зүйл бол дэд бүтэц

/НИТХ-ын дарга/
-20 гаруй байршилд дахин төлөв­лөлтийн ажил эхэлчихсэн. Блокийн хувьд 50 орчим газар эхэлчихсэн, үйл ажиллагаа нь үргэлжилж байна. Ерөнхийдөө өнгөрсөн дөрөвдүгээр сард төсөл хэрэгжүүлэгч байгуул­ла­­гуудын үйл ажиллагаатай та­нилц­сан. Харин зуны саруудад юу хийж бүтээснийг үзэхээр хотын ба­руун хэсэгт хийгдэж буй дахин төлөвлөлтийн газар дээр нь ирээд байна. Ерөнхийдөө зуны хэдэн сард манай төсөл хэрэгжүүлэгч ком­паниуд ажлын зургаа гаргачихсан, дэд бүтцийн трассын зургаа бат­луулчихсан, хөрөнгө мөнгө нь шийдэгдчихсэн байгаа. Ер нь ба­рил­га барихад хамгийн гол ан­хаарч байгаа зүйл бол дэд бүтэц.
Ца­хилгаан, дулаан, цэвэр бохир усаа яаж шийдэж байна  гэдэг асуудлыг нэн түрүүнд анхаарч байгаа юм. Манай төсөл хэрэгжүүлэгч бай­гууллагууд ч мөн дэд бүтэцдээ нэ­лээд анхаарал хандуулж, асуудлаа шийд­чихсэн явж байна. Одоо бол бүтээн байгуулалт хийгээд ба­рилгаа босгох л асуудал үлдсэн бай­на. Тухайлбал, Сонгинохайрхан дүүр­гийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ханын материал орчмын талбайг Б1, Б2, В1, В2, Г, Г1 гэсэн хэсэгчилсэн талбайд  хуваагаад Г, Б1, В1 хэсэгчилсэн талбайд “Хера пропертийз” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байна. Энд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн анхны барилга сүндэрлэж байна.

Хэдхэн хоногийн дараа буюу аравдугаар сарын 01-нд нээлтээ хийх гэж байна. Энэ ши­нээр ашиглалтад орж байгаа орон сууцандаа тухайн орчинд амь­дардаг байсан, газраа чөлөөлж өг­сөн 20 гаруй айл өрхийг оруулах юм байна. Ингээд цаашдаа газраа чө­лөөлөөд бүтээн байгуулалтаа хий­гээд явна. Гэр хорооллын дахин тө­лөвлөлтөөс гадна хоёрдугаар том асуудал бол нийгмийн дэд бүтцийн асуудал юм. Сургууль, цэцэрлэг, хороо, зам гээд явагдаж байгаа. Энэ жилийн хувьд төсөл хэрэгжүүлэгч компаниуд маань орон сууцны барилгын ажлаа түлхүү явуулаад, ирэх жилээс сургууль, цэцэрлэгийн асуудал нэлээд түлхүү тавигдана.

Ш.Ганхуяг: 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт нийт төслүүдэд хуваарилагдсан

/Гэр хорооллын хөгжлийн газрын дарга/
-Төсөл хэрэгжүүлэгчдийн гол ажил бол барилга угсралт, дэд бүтцийн ажил шүү дээ. Дэд бүт­цийн асуудлаа сайн шийдэхгүй бол баригдсан барилгууд чинь  хан­­га­г­дах­гүй асуудал гарах уч­раас үүнд Засгийн газар, Хөгж­лийн банк, нийслэлийн төсвөөс сан­хүү­жилт хийгдээд төсөл хэрэг­жүү­лэгчид тусгай зөвшөөрөл бү­хий компаниудтай хамтраад гэрээ­ний дагуу ажлаа гүйцэтгэж бай­на.

Ерөнхийдөө 2013, 2014 оны тухайд 100 гаруй тэрбум төг­рөгийн санхүүжилт нийт төс­лүү­дэд хуваарилагдсан. Гэр хо­роол­лын дахин төлөвлөлттэй хол­боо­той ажлууд дээр иргэд санал то­хи­рохгүй байгаа компаниудын за­рим нь өөрсдөө татгалзаж байна. нөгөө талаар гэрээ хийж чадахгүй бай­гаа асуудлыг нийслэлээс су­далж үзээд зарим талбайгаас ха­салт хийж байгаа. Гэхдээ хасагд­сан гээд орхихгүй дараагийн сонгон шал­­гаруулалтыг явуулаад дараа­гийн компаниуд орох зэргээр ажил үр­гэл­жилнэ.

Я.Ганбаатар: 168 айлын үйлчилгээтэй орон сууцыг ашиглалтад өгөхөд бэлэн болоод байна

/“Бэг бүрд” ХХК-ийн захирал/
-Гэр хорооллын дахин төлөв­лөл­тийн хүрээнд нийслэлийн Сон­гинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ханын материал орчмын тал­байг хэсэгчлэн хуваасан. Г, Б1, В1 хэсэгчилсэн талбайд манай ком­пани орон сууцны барилга барьж бай­на. Ингэхдээ Ханы материалын эцэст байрлах ТҮЦ, цайны газрын эзэд­тэй тохиролцож, өнгөрсөн оны тав­дугаар сараас барилгын ажлаа эх­лүүлж 168 айлын үйлчилгээтэй орон сууцыг ашиглалтад өгөхөд бэ­лэн болоод байна. Энэхүү орон сууцыг ирэх аравдугаар сарын 01-нд бүрэн ашиглалтад өгнө. Бид нийт 13 айлын эзэдтэй тохирч газраа чөлөөлсөн.

Манай 168 айлын үйлчилгээтэй орон сууц бол 35-58 ам.метр талбай бүхий талбайтай, дөрвөн төрөлтэй байгаа. Дэд бүтцийн хувьд нийслэлээс асуудлыг шийдэж өгсөн учраас боломжийн үнийг иргэддээ санал болгож байна. Үнийн хувьд 50-80 сая төгрөгийн хооронд байхаар барьж байна. Газраа чөлөөлсөн иргэдэд  тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан байрны ам.метртэй нь тэнцэх хэмжээний үйлчилгээний газрыг олгохоор тохирсон. Түүнчлэн тэдгээр иргэдэд орон сууцыг хямдралтай үнээр өгч байгаа. Цаашдаа энэ хэсэгт байгаа зургаан нийтийн байрны талбайд нэг нь 169 айлын 15 давхар дөрвөн орон сууц буюу нийт 784 айлын орон сууц баригдах ёстой. Үүнд манай ком­пани туслан гүйцэтгэгчийн үүрэг­тэй оролцохоор анхан шатны яриа хэ­лэлцээр хийгдээд байна.

Гэр хорооллын дахин төлөвлөл­тийн үйл ажиллагаа эрчимтэй үргэл­жилж байгааг иргэд болон албаны хүмүүс хэлж байна. Түүнчлэн газраа чөлөөлсөн иргэд ч тун удахгүй орон сууцанд орох гэж байгаадаа баяртай байгаагаа дуулгаж байсан юм. Тухайлбал, “Бэг бүрд” ХХК-ийн барьсан 168 айлын орон сууцны барилгыг барихад газраа чөлөөлж өгсөн иргэн А.Роза тухайн газарт 70 ам.метр талбай бүхий үйлчилгээний газартай байжээ. Тэрбээр газраа чөлөөлж өгснөөр тун удахгүй ашиглалтад орох гэж буй энэхүү ба­рилгын үйлчилгээний хэсэгт 70 ам.метр талбай бүхий тохилог байртай болох гэж байгаа аж.

Мөн орон сууцанд нь хөнгөлөлттэй үнээр орох гэж байгаа тул Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд тун их талархаж байгаагаа нийслэлийн удирдлагуудад хэлж байсан юм. Түүнчлэн тухайн нутаг дэвсгэрт оршин суух н.Гэрэлсувд гэх иргэн газраа чөлөөлж өгөхгүй хүндрэл үүсгээд байгаа аж. Тиймээс иргэн А.Роза болон бусад иргэд нэг хүний биш нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлж өгөхийг тухайн иргэнд хэлж өгөхийг хүссэн юм. Ямартай ч Гэр хорооллын да­хин төлөвлөлтийн төслийн хү­рээнд ба­ригд­сан анхны барилга ийн­хүү сүн­дэрлэлээ. Тун удахгүй гэр хо­роо­лол болгон орон сууцны тохи­лог хороолол болох цаг тун ойрхон ир­жээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8587
0 эможи
keyboard_arrow_up