ТАНЫ СОНОРТ:Нийслэлийн нутаг дэвсгэрт шөнөдөө хасах градус хүрч, сэрүүснэ
2014 оны 9 сарын 12
Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр Улаанбаатар хотын цаг агаарын байдал маргаашнаас сэрүүсч, шөнөдөө хасах градуст шилжинэ. 9 дүгэр сарын 13-нд нийт дүүргээр бороо, хур тунадас орж, салхи түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө Буянт-Ухаа, Тэрэлж, Багануур орчмоор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад дүүргээр 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8579
0 эможи