Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 9 сарын 12

10:00 цагт “Нээлттэй Мэдээллийн Лобби төвд” Ачлал их дэлгүүрийн захирал /БИ ЖИ БИ ЖИ ХХК/ хүүхэд, хөгшчүүл нарлах тоглох, талбайг нь дээрэмдэж БГД-ийн 3 хороололын 15 хорооны нутаг дэвсгэрт 18 давхар барилгыг орон сууцны хоорондох зай 50 метр байх стандартыг зөрчиж, барилга барихыг санаархаж буй талаар хэвлэлийн бага хурал болно. Хаяг: Төрийн ордоны зүүн талд Кредит банктай байр 4 давхар. Утас: 86885060

11:00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд Оросын барилгын салбарын шинэ технологийг танилцуулах дугуй ширээний уулзалт зохион байгуулагдах гэж байна.

11:00 цагт Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон бусад албаныхан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай  танилцана. Хангарьдын ордны гаднаас 11 цагаас унаа хөдөлнө. Утас.99979799

11:00 цагт Хууль зүйн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг угтан явуулж буй "Эрх чөлөөтөй Монгол хүн" аяны хүрээнд тус яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газар, Хууль зүйн нэгдсэн бодлогын газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас хуульчид, иргэдэд Эрх зүйн шинэчлэлийн явцын талаар танилцуулга хийнэ. Арга хэмжээ  Хууль зүйн яамны хурлын танхимд болно.

11:10 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл", "Босоо Хөх Монгол" ТББ хамтран Увс аймгийн Хяргас суманд голын голдрил дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, алт олборлож байсан Хятадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг зогсоосон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт Нийслэлээс иргэдтэйгээ хамтран өвлийг өнөтэй давах зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулж  буй амины орон сууц, гэрээ дулааны алдагдал багатай эрчим хүчний хэмнэлттэйгээр хэрхэн дулаалах талаар зөвлөгөө, сурталчилгаа хүргэдэг “Дулаалгын аян”-ны нээлт  Чингисийн талбайд болно. Утас:91040607

13:00 цагт Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ  Улсын драмын эрдмийн театрт болно. Утас: 99160187

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8564
0 эможи
keyboard_arrow_up