Улаанбаатарт 22 хэмийн дулаан байна

2014 оны 9 сарын 12

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 20-22 хэм дулаан байна. Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи говь болон зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хүйтэрч 5-10 хэм, говь, талын нутгаар 24-29 хэм, Туул голын сав газраар 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8562
0 эможи
keyboard_arrow_up