1000 оюутан ОХУ-ын тэтгэлгээр суралцана
2014 оны 9 сарын 11
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинэнэ сард манай улсад айлчилсан. Энэ үеэр хөрш хоёр орон боловсролын чиглэлээр хамтарч ажиллах гэрээ хэлэлцээрүүдийг байгуулсан. Энэ дундаас хамгийн чухалд тооцогдох хэлэлцээр нь манай улсын 1000 оюутан ОХУ-ын засгийн газрын тэтгэлэгээр суралцана гэдгийг албаны хүн онцолж байна. 2013-2014 оны хичээлийн жилд манай улсын 383 оюутан ОХУ-руу засгийн газрын тэтгэлэгээр суралцахаар явсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8559
0 эможи