Явуулын бирж 75 хүнийг ажилд зуучилжээ
Явуулын хөдөлмөрийн бирж өчигдөр Чингэлтэй дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэр 7 буудалд 11-18 цагуудад ажиллалаа. Явуулын хөдөлмөрийн бирж нь ажил хайгч иргэдэд Залуучуудын Хөдөлмөрийн төв биржд нээлттэй зарлагдсан 650 гаруй ажлын байруудыг санал болгосон байна. 7 буудалд ажиллах 1 өдрийн хугацаанд 168 ажил хайгч бүртгүүлснээс 75 нь ажлын байранд шууд зуучлагдсан байна.
Чингэлтэй дүүргийн 14 хороо нь гэр хороолол, хүн ам ихээр төвлөрсөн хороо учир бусад хороодтой харьцуулахад Явуулын Хөдөлмөрийн биржээр үйчлүүлэх иргэдийн тоо их байлаа. Дашрамд дуулгахад Явуулын хөдөлмөрийн бирж нь ирэх баасан гараг буюу 09 сарын 12-нд Чингэлтэй дүүргийн 4-хороо, ирэх 7 долоо хоногийн Мягмар, Лхагва гарагуудад Дамбадаржаагийн хуучин эцэс буюу Сүхбаатар дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт ажиллах юм байна.