Хаан туульс, туулийн өргөөг нээлээ

2014 оны 9 сарын 11

Хаан туульс, туулийн өргөөг нээх ёслолын арга хэмжээ өнөөдөр Богд хааны ордон музейд боллоо. Монгол тууль бол монголчуудын эх байгалиа хамгаалах, нутаг ус, улмаар улс үндэстнийхээ түүх бахархлыг ам дамжуулан хүүрнэж, хойч үеээ хүмүүжүүлэн төлөвшүүлж ирсэн нандин өв соёлын нэг юм. Энэхүү өвийг сэргээн, цааш уламжлуулахад Хаан туульсын өргөө чухал ач холбогдол дагуулна гэж холбогдох албаны хүмүүс тодотгож байлаа.

Мөн Хаан туульс, туулийн өргөөг нээсэн нь “Монгол тууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой аж. Хөтөлбөрийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёлын өвийн хэлтэс, Соёлын өвийн төв, Богд хааны ордон музейн захиргаа хамтрах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8554
0 эможи
keyboard_arrow_up