НИТХ-ынхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцлаа

2014 оны 9 сарын 11

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон холбогдох албаныхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.  НИТХ-аас 2013 оны 7/29, 12/43 дугаар тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 21 байршлыг тус тус тогтоосон. Эдгээр байршилд 13488 нэгж талбарын 1325,8 га талбай хамрагдаж байгаа бөгөөд төлөвлөлтийн бүсэд нийт 69,72 амьдарч байгаа юм байна. НИТХ-аас тогтоосон байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх урилгыг олон нийтэд зарласнаас одоогийн байдлаар 17 байршлын 686,1 га талбайд 30 аж ахуй нэгж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх бүхий батламжаа гардан аваад байна. Эдгээрээс одоогийн байдлаар 16 төсөл хэрэгжүүлэгч компани 617 нэгж талбарын 31,35 га талбайг чөлөөлсөн бөгөөд эдгээр талбайд эхний ээлжинд 3200 орон сууцны барилгын ажил эхэлсэн бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны хүрээнд 2014 оны 1-р улирал, 2014 оны 4-р улиралд нийт 2000-4000 орчим айлын орон сууцны барилга ашиглалтанд оруулахаар төлөвлөж ажиллаж байгаа юм байна. НИТХ-ын ажлын хэсгийнхэн өнөөдөр нийт долоон газар очиж ажлын явцтай танилцлаа. Үүнд:

  1. Сонгинохайрхан дүүргийн 30-р хорооны нутаг дэвсгэрт “Монгол дайван” ХХК амины орон сууцны хороолол барьж, гудамж, хашаа, гэрэлтүүлгийн шинэчлэн, засмал зам тавьсан байна. Мөн 2015 онд дэд бүтцийн асуудлыг шийднэ хэмээн ярьсан боловч НИТХ-ын дарга Д.Баттулга энэ ажлыг хурдан хийж, ирэх долоо хоногт зураг төслөө ажлын хэсэгт явуулах, мөн халаалтын асуудлыг шийдэхийг үүрэг болголоо.
  2. Сонгинохайрхан дүүргийн 5,6,7-р хорооны нутаг дэвсгэрт “Хера пропертийз” ХХК нийт 28 айлын газрыг чөлөөлж, ажлын талбайд 189 айлын гурван блок орон сууцны барилгын ажил явагдаж байгаатай танилцлаа. Тус барилгын хувьд цахилгаан болон дулаан дамжуулалтын 16 пүнкт барьж, шугам сүлжээнд холбожээ. 2014 ондоо багтаан 300 айлын орон сууц ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байсан ч тус ажил бага зэрэг хойшлогдож байгаа юм байна. Үүнээс гадна 2015 онд 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Тус барилгын ажлын явцын хувьд сайн явагдаж байгаа хэмээн Газрын дарга Л.Нарантуяа онцолж байлаа. Үүнээс гадна “Хера пропертийз” ХХК-ний эхний ээлжийн барилга ашиглалтанд орж газар чөлөөлсөн 13 аж ахуй нэгж байгууллага ашиглаланд орсон байрлгаас худалдаа үйлчилгээний зориулалттай талбай авч байгаа юм байна.
  3. Мөн тус дүүргийн 30-р хороонд “Жиди” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 26 айлын газар чөлөөлж, Зуурмагийн үйлдвэрийн суурийн цутгалтын ажил гүйцэтгэж дуусгасан байна. Үүнээс гадна тус 30- р хорооны газар нь намаг ихтэй байгаа учраас хугацаа их авсныг “Жиди” компаний удирдлагууд хэлж байлаа.
  4. Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт “Назу проперти” ХХК нийт 20 айлын орон сууц ашиглэщалтанд оруулахаар ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил хийгдэж дууссан байна. Мөн энэ сардаа багтааж эхний ээлжийн барилгын шавыг тавихаар болсон байна. Үүнээс гадна тус компани хөрөнгийн эх үүсвэрээ Америкийн компаниас авахаар болж хоёр дахь сонгон шалгаруулалтанд орж байгаа юм байна.
  5. Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг дэвсгэрт “Асар Өргөө” ХХК зургаан айлын газар худалдан авч хоёр блок, тус бүр нь таван давхар 48 айлын орон сууцын барилгын ажлыг эхлүүлээд аявж байгаа юм байна. Эхний ээлжийн орон сууц энэ оны 12-р сард ашиглалтанд орох бөгөөд дараагийн ээлжний барилга ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа юм байна. Мөн тус байршилд “Буурал сутай” ХХК-ийн 4 блок 12 давхар барилгын ажлыг эхлүүлсэн байгаа бөгөөд одоогийн байдлаар эхний ээлжийн барилгын ажил явагдаж байна.
  6. Сүхбаатар дүүргийн 15-р хороонд Дамбадаржаад 13 га талбайд “Цэлмэг Ази” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд одоогийн байдлаар газар шорооны ажлаас өөр хийгдсэн ажил харагдсангүй.
  7. Сүхбаатар дүүргийн 7-р хороололд 2015 онд ашиглалтанд орох сургууль цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцсан нь өнөөдрийн хамгийн сүүлчийн газар байлаа. Тус сургууль цэцэрлэгийн ажлыг “Бэрэн групп хариуцан хийж байгаа бөгөөд барилгын ажил ерөнхийдөө цэгцэрсэн. Энэ оны 12 сар гэхэд ашиглалтанд орохоох байгааг компаний удирдлагууд хэлж байлаа. Газар нь их өгсүүр замтай учир цэцэрлэг байхад тохиромжгүй гэсэн санал гарсан тул энэ асуудлыг НИТХ-аар хэлэлцэж дан сургуулийн цогцолбор болгох талаар хуралдана гэдгээ хурлын дарга Д.Баттулга хэллээ.

Тэрээр гэр хорооллын  дахин төлөвлөлтийн ажлыг дүгнэхдээ “Өнгөрсөн онд бид юу ч хийж бүтгээгээгүй газрууд дээр очиж хэрхэхээ ярилцаж байсан. Өнөөдрийн хувьд зарим нэгэн компаниудыг эс тооцвол ажил маш урагтай явагдаж байна. Бид ч энэ ажлыг урагштай хийхэд бүх л боломж бололцоогоороо оролцох болно. Эхний ээлжийн барилга энэ арван сарын нэгэнд ашиглалтанд орно. Дараагийн барилга 12 сард ашиглалтанд орно гэхээр бидэнд хийсэн зүйл маш их байна. Үүнийгээ цааш нь хөгжүүлээд улам боловсронгуй болгоод явах нь их чухал” хэмээлээ. Иргэд ч гэр хорооллын дахин төлөвлөлтөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Үүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орсон газруудын эзэд тухайн барилгын компанитай зөвшилд хүрч ажлын байртай болсон байгаа нь харагдаж байлаа. Эдгээр баригдаж байгаа барилгуудын үнийн хувьд 1350,000-1,500,000 төгрөгийн хооронд байгаа ажээ. Харин газраа чөлөөлж өгсөн иргэдийн хувьд тус компаниудаас хөнгөлттэй үнээр орон сууц худалдан авах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8553
0 эможи
keyboard_arrow_up