Өнөөдөр дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр

2014 оны 3 сарын 24

НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил дэлхий даяар өнөөдрийг сүрьеэгийн тохиолдол бүрийг илрүүлье, эмчилгээнд хамруулъя, эдгэрүүлье уриан дор тэмдэглэж байна. Манай улс ч эл уриан дор нэгдэн ажиллаж байгаа аж.

 

Монгол орны хувьд сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог.
Тэр дундаа залуу хүмүүсийн дунд тархалт ихсэж байгаа бөгөөд 40-44 насны хүмүүсийн дунд 70 хувь тохиолддог ажээ.Энэ төрлийн өвчин нь хэдий түгээмэл тархсан ч ард иргэд өвчний шинж тэмдэг, ойлголтгүйгээсээ болж цаг алдаж, оройтуулах тохиолдол олон гардаг байна. Сүүлийн үед өвчний шинж тэмдэггүй сүрьеэгийн өвчлөл нэмэгдэхээс гадна, нян нь эмэнд тэсвэртэй болж, голомтлон гарах хандлагатай байгаа юм. Хэрэв өндөр халуурч, ханиалгах, ядарч сульдах зэрэг энэ анхан шатны шинж тэмдэг илэрч байгаа бол эрүүл мэнддээ нэг өдрийг зарцуулан эмчид хандах, урьдчилан сэргийлэх үзлэгт орохыг эмч мэргэжилтнүүд уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
855
0 эможи
keyboard_arrow_up